• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 98 жилийн ойг тохиолдуулан аймаг, сумын хэмжээнд 35 албан хаагч “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөлөө. 2022 онд нийт 103 албан хаагч "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая" хэмээн тангараг өргөжээ. Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр төр, захиргааны болон нутгийн удирдлагын ахмад зүтгэлтэн Маналжавын Эрдэнэдалай нь Төв аймгийн "Алтан дэвтэр"-ын 6 дахь "Алтан хуудас"-т өөрийн ажил, амьдралын аврин туршлагыг дурсган үлдээж, үе үеийн төлөөлөл болсон албан хаагчдад сургамж, сургаалиа захилаа. Мөн салбарын хэмжээнд үр бүтээлтэй ажиллаж байгаа 13 албан хаагчийг төрийн болон салбарын, аймгийн шагналуудаар шагнаж урамшууллаа. Нийт албан хаагч нартаа ажлын өндөр амжилт хүсье.

 

2022-11-25 16:06:16