• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“SPORTS FORUM 2022” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн БТСГ-аас “Зөв хандлага, эерэг нөлөө” уриан дор спорт холбоод, клубуудын дарга, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд нийт 23 холбоо, клубын удирдлагууд оролцож “Спорт холбоодын засаглал, спорт клуб холбоодын чадавх”, “Өсвөрийн тамирчдыг бэлтгэх онцлог арга зүй” сэдвээр илтгэл мэдээлэл сонсож, аймгийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах уралдаан, тэмцээний тухай санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

2022-11-25 02:38:44