• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 5 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Энэ удаагийн хуралдаанаар:
1. Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2. Сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт болон хамгаалалтад авах солбилцлын цэг тогтоож батлах тухай
3. Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Баянчандмань, Алтанбулаг, Аргалант сумд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумтай хил залгаа Төв аймгийн Сүмбэр сум, Сэргэлэн-Зуунмод сумд, Баянчандмань-Борнуур сумдын хилийн цэсийн асуудлын талаар санал уламжлах тухай
4. Баян сумын зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад шинэчлэн авах тухай
5. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж барих, засварлах бүтээн байгуулалтын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдэд олгох журам батлах тухай
6. Ойгоос мод шилжүүлэн суулгах журам батлах тухай
7. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай
8. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
2021-06-28 17:24:08