• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбогдуулан Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар,” Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж нар хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь:
- Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
- байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх
- Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зэрэгт чиглэгдэж байна.
Ташрамд дурдахад 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус нисэх буудлын үйл ажиллагааг нээж, олон улсын нислэгүүд хийж эхэлнэ. Буянт-Ухаа нисэх буудлаас хийх нүүлгэн шилжүүлэлтийг энэ сард багтаан хийхээр төлөвлөж байгаа аж.
2021-06-25 10:21:29