• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЛАА
Аймгийн хэмжээнд Ургацын урьдчилсан балансаар Үр тариа 58564 га талбайгаас 83193.9 тн, нэгжийн ургац 14.2 цн, үүнээс улаанбуудай 51175 га талбайгаас 71485.2 тн, нэгжийн ургац 14.0 цн, Төмс 12552 га талбайгаас 153915 тн, нэгжийн ургац 122.9 цн, хүнсний ногоо 1923.6 га талбайгаас 23893.4 тн, нэгжийн ургац 124.2 цн, таримал тэжээл 17229 га талбайгаас 32857 тн, нэгжийн ургац 19.1 цн, тосны ургамал 27955 га талбайгаас 10580 тн, нэгжийн ургац 3.8 цн, нийт аймгийн хэмжээгээр 304438.9 тн ургац тус тус хураан авахаар тариаланчид ажиллаж байгаа билээ. Намрын ургац хураалтын ажил ид өрнөж буй энэ цаг үед Монгол УИХ, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон бусад албаны хүмүүс Төв аймгийн Жаргалант сумын ургац хураалтын ажлын явцтай танилцлаа.
Гэрэл зургийг: mass.mn сайтаас

 

2022-09-23 17:34:52