• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн хэмжээнд 364 ширхэг 0.5 литрийн савтай тамхины иш буюу 136500 ширхэг тамхины ишийг түүж, хүрээлэн буй орчны бохирдлыг тодорхой хэмжээгээр буурууллаа
Хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах зорилгоор аймгийн Засаг даргын 2022 оны А/492 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан "Аюулыг авдарлая" тамхины иш түүж савлах, тамхины уут урлах аяныг зарлан, шилдэгүүд тодорлоо.
Тамхины иш нь хөрс, ус, ургамалд нэвчсээр хүний эрүүл мэндэд нөлөөлж харшил, хавдар зэрэг олон өвчний суурь шалтгаан болж, байгальд 12 жилийн дараа бүрэн задардаг, хэт нарийн ширхэгтэй хуванцар юм.
Аймгийн хэмжээнд 364 ширхэг 0.5 литрийн савтай тамхины иш буюу 136500 ширхэг тамхины ишийг түүж, хүрээлэн буй орчны бохирдлыг тодорхой хэмжээгээр буурууллаа.
Уралдаант аяны ялагчид
- Тамхи иш түүж савлах уралдаанд:
1р байр Эрдэнэсант сум /163 ширхэг сав/
2р байр Батсүмбэр сум /90 ширхэг сав/
3р байр Угтаалцайдам сум /54 ширхэг сав/
- Тамхины уут урлах уралдаанд:
1р байр Эрдэнэсант сум /148 ширхэг уут/
2р байр Угтаалцайдам сум тус /35ширхэг уут/ шилдэгээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшууллаа.
2022-09-22 16:53:53