• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БУУДАЙН ТАРИАЛАЛТ 107.2 ХУВИАР ДАВЖ БИЕЛЛЭЭ
Энэ онд аймгийн хэмжээнд 63450 га талбайд улаанбуудай тариалах зорилт дэвшүүлж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдтай аймгийн Засаг дарга гэрээ байгуулсан.
2021 оны 06 сарын 23-ны байдлаар 68017 га-д улаанбуудай тариалж, төлөвлөгөөг 107.2 хувиар биелүүлээд байна.
Тариалалтын ажил цар тахлын үеэр амаргүй нөхцөл байдалд явагдсан боловч тариаланчид маань цаг наргүй зүтгэж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, технологит хугацаандаа сайн ажилласны үр дүнд улаан буудайн тариалалтыг төлөвлөсөн хэмжээндээ хүргэж чадлаа.
Монгол Улсын стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэхэд хүчин зүтгэдэг тариаланчдадаа талархал илэрхийлье.
2021-06-25 10:20:38