• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД “ЧАДАХУЙН ЗАРЧМЫН ХЭРЭГЖИЛТ” СЭДВЭЭР ХҮНИЙ НӨӨЦИЙН АУДИТ ХИЙГДЭНЭ

Энэ хүрээнд “Чадахуйн зарчмын хэрэгжилт” сэдэвт хүний нөөцийн аудитын хурлыг зохион байгуулж байна. Хурлын үйл ажиллагаанд ТАЗ-ийн гишүүн С.Цэдэндамба, ТАЗ-ийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга Б.Пүрэвдагва, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга М.Отгонбат болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдлагууд оролцож байна. “Чадахуйн зарчмын хэрэгжилт” хүний нөөцийн аудитаар Төрийн бүтээмжийн сэргэлт, төрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн менежмент, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаандаа чадахуйн зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлж дүгнэх юм.

2022-09-20 07:38:41