• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос биеийн тамир, спортод амжилт гаргасан шилдэг тамирчид, дасгалжуулагч, ажилтан албан хаагч нараа алдаршуулан, ахмад тамирчдаас суралцах, тэднийг алдаршуулах “Монголын Тамирчдын өдөр”арга хэмжээг зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ.
Төв аймгийн БТСГ-аас иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж “Илүүдэл жингүй эртэч Монгол” аянд нэгдэн, биеийн тамир, спортын 286 арга хэмжээнд 35,303 иргэнийг хамруулсан байна. Мөн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 23 төрлөөр зохион байгуулж улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 13 төрлөөр амжилттай оролцож 9 төрлөөр багаараа улсын аварга баг болж 93 алт, 106 мөнгө, 129 хүрэл нийт 328 медаль хүртэж спортын мастер 8, дэд мастер 5, нийт 202 тамирчин спортын цол зэрэг биелүүлжээ. Монголын үндэсний олимпийн хорооноос зарлагдсан Олимпийн боловсрол, бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдаанд тэргүүн байр эзэлж, шилдэг Биеийн тамир, спортын байгууллагаар шалгарсан амжилт гаргасан байна.
2022 он бол Монголын үндэсний спортын VII их наадам, Бүх ард түмний XV их наадмууд зэрэг болж байгаагаараа онцлог жил юм. Монголын үндэсний спортын VII их наадмын өвлийн төрөл болох мөсний сурын харваанд манай баг тамирчид амжилттай оролцож мөнгөн медаль, Монголын Бүх ард түминий XV их наадмын сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн тамирчид бүсийн тэмцээнээс шалгарч шигшээ тэмцээнд оролцох эрхийг авсан бол жү-до бөхийн тамирчид 1 алт, 1 хүрэл медаль хүртлээ.
Мөн Франц улсад болсон Сурагчдын олимпын XIX наадамд тамирчин Д.Номин хүрэл медаль хүртэж Б.Батдаваа шагналт 5-р байр, Ливан улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн самбо бөхийн тэмцээнд Д.Номин мөнгө, Б.Арвин хүрэл, У.Бямбадорж мөнгөн медаль хүртэж, чөлөөт бөхийн 8 тамирчин олон улсын тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж, манай тамирчид энэ удаагийн тамирчдын баяраа ургац арвинтай тэмдэглэж байна.
2022-06-27 17:46:54