• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ" ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ БАЯНЧАНДМАНЬ, БОРНУУР СУМАНД ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн ИТХ-ын Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар Баянчандмань, Борнуур сумданд ажиллаж “СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ" төслийн барилгын ажлыг эхлүүллээ. Монгол улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй тус тусөлд Төв аймгийн 11 суманд хэрэгжихээр болсон бөгөөд энэ онд Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэ зэрэг 5 суманд барилгын ажил эхлэж байгаа юм. Мөн үлдсэн 6 сумын зураг төсвийн ажил хийгдэж байна. Уг төсөл амжилттай хэрэгжснээр иргэд орон нутагтаа аятай тухтай амьдрах, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн бизнес өргөжин тэлэх бүрэн боломжтой болох юм.

2022-06-27 17:45:06