• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУДЛАГДАХУУН БҮРЭЭР ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАЛЦАГЧ БОЛОН БЭЛТГЭСЭН ШАВЬ НАР НЬ ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ДҮГНЭГДСЭН БАГШ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА
Төв аймгийн боловсролын салбарын хөгжлийг дэмжих, багш, сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын нэрэмжит "Амжилтын хөтөч" сорилгыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
Уг сорилгод 20 сургуулийн сурагчид оролцсон бөгөөд 10 судлагдахуун тус бүрээр хамгийн өндөр оноо авсан 10 сурагч, бэлтгэсэн шавь нар нь өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн 10 багшийг шалгарууллаа.
Сорилгод амжилттай оролцсон сурагчид:
-Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр Зуунмод сумын 5 дугаар сургуулийн 12-р ангийн сурагч М.Намуундарь
-Англи хэлний хичээлээр ХЦС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Түшиг
-Орос хэлний хичээлээр Цээл сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч А.Энхсүрэн
-Математикийн хичээлээр ХЦС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Ундрах
-Физикийн хичээлээр Цээл сумын ЕБС-ийн сурагч Ч.Анударь
-Химийн хичээлээр ХЦС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Түшиг
-Биологийн хичээлээр ХЦС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ
-Газарзүйн хичээлээр Зуунмод сумын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Намуундарь
-Түүхийн хичээлээр Зуунмод сумын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хуланзаяа
-Нийгмийн ухааны хичээлээр Эрдэнэсант сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Т.Саруулзаяа
Бэлтгэсэн шавь нар нь хамгийн өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн багш нар:
-Борнуур сумын ЕБС-ийн багш Т.Отгончимэг
-ХЦС-ийн багш Г.Булган
-Цээл сумын ЕБС-ийн багш Г.Жавзансүрэн
-ХЦС-ийн багш Д.Батбаяр
-ХЦС-ийн багш Р.Энхжаргал
-ХЦС-ийн багш П.Уранчимэг
-Борнуур сумын ЕБС-ийн багш Х.Дулмаа
-Зуунмод сумын 5-р сургуулийн багш Д.Цэвэгмид
-Зуунмод сумын 5-р сургуулийн багш Г.Мөнхбаяр
-ХЦС-ийн багш Б.Жавзандулам нар тус тус шалгарлаа.
2022-06-27 17:43:42