• +976-7027-3911
ТӨВ САЙХАН НУТГААС УЛСЫН АВАРГА БОЛОН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодрууллаа.????????“Улсын аварга малчин өрх”-өөр: – Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн малчин Хэнмэдэхийн Нямдорж, – Аргалант сумын Хөшөөт багийн малчин Жамъяны Отгонбаатар,- Архуст сумын Нарст багийн малчин Очирбатын Ганхуяг, – Баянцагаан сумын Алтат багийн малчин Цэрэнцогзолын Ширнэнбадрах, – Баян-Өнжүүл сумын Бараат багийн малчин Махбалын Отгонбилэг,- Лүн сумын 1 дүгээр багийн малчин Чулууны Гантөмөр, – Сэргэлэн сумын Баянбүрд багийн малчин Рэнцэнгийн Дашдаваа, – Угтаалцайдам сумын Харчулуут багийн малчин Дашзэвэгийн Баянмөнх, – Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Тотийн Энхбаатар, – Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Даваадорж,????????“Улсын хошой аварга малчин өрх”-өөр: – Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн малчин Сандагдоржийн Даваасамбуу;????????“Улсын аварга фермер”-ээр: – Баяндэлгэр сумын фермер Жадамбын Баттөгс;????????“Улсын аварга тариаланч хамт олон”-оор: – Заамар сумын “Тосон овоот хайрхан” ХХК;- Цээл сумын “Шинэ залуучууд” ХХК;????????“Улсын аварга тариаланч”-аар:- Батсүмбэр сумын иргэн Цагаачийн Баасанхүү;- Борнуур сумын иргэн Бямбаагийн Атартунгалаг;Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байдаг манлайлагч малчид, газар тариалангийн салбарт тогтвортой амжилт гаргаж бусдыгаа хошуучилж байгаа Төв сайхан нутгаас тодорсон Улсын аварга болон хошой аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олондоо баяр хүргэж, ирж буй төмөр үхэр жил амжилт бүтээл арвин байхын ерөөл өргөе.

2021-05-05 01:18:10