• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БШУЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсанаар боловсролын салбарт сургалтын байгууллагыг хагас бие даасан, гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх төсвийн шинэчлэлийг үе шаттай эхлүүлж байгаатай холбогдуулан боловсролын салбарын албан хаагч нарт төсвийн шинэчлэлийн бодлогыг таниулах, ойлголт мэдээллийг нэгтгэх, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор БШУЯ, Боловсролын Ерөнхий газар хамтран “Боловсролын салбарын төсвийн шинэчлэл” сэдэвт сургалтыг “Монгол туургатан театр”-т зохион байгуулж байна.

Уг сургалтад 27 сумын ЕБС, СӨБ-ын удирдлага, Зуунмод Политехник коллежийн удирдлага, сургалтын менежер, арга зүйч, нягтлан бодогч, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл буюу багш нар нийт 240 хүн оролцож байна.

1 хүн, сууж байгаа ба зогсож байгаа нарын зураг байж магад

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

1 хүн, сууж байгаа, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад

 

2022-06-02 14:14:00