• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

      Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

            Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд дараах 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  Төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлнэ. Үүнд:

1) Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага

2) Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага

3) Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл

Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Төрийн бус байгууллагууд нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангасан, өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг  сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшүүлэх Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байхыг анхаарна уу.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан Төрийн бус байгууллагаас нэр дэвшигч нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/565 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  1. Төрийн бус байгууллагаас тухайн иргэнийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт (тодорхойлолтод Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэлийн талаар товч дурдсан байна);
  2. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, (эдгээр баримт бичгийг эх хувьтай нь тулгаж хүлээн авна), нийгмийн даатгалын лавлагаа ;
  3. Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа (аль нэг лавлагааг заавал  бүрдүүлнэ); 
  4. Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон аудитын байгууллагын тодорхойлолт;
  5. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйг баталгаажуулж бичсэн баталгаа (нэр дэвшигчийн өөрөө бичиж баталгаажуулсан өргөдөл байна);
  6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
  7. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (төрийн албан хаагчийн маягтыг хамт хавсаргана).

Сонгон шалгаруулалтад ирүүлэх бичиг баримтыг дугаарлан, товъёог үйлдэж, битүүмжилсэн байна.

Хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогч нь баримт бичгээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ажлын цаг (18 цаг 00 минутаас өмнө)-т багтаан Сонгон шалгаруулах хороо  (аймгийн Эрүүл мэндийн газрын 8 тоот өрөө)-нд ирүүлнэ.  

Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ.  

Тодруулга мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын 70272622, 99263932 утсаар холбогдож авна уу.

 

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО

 

 

 

 

2022-06-03 09:56:24