• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН 27 СУМЫН 369 ЭЭЖ “АЛДАРТ ЭХИЙН I, II ОДОН”-ГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн 86 дугаар зарлигаар өнөөдөр “Алдарт эхийн одон” гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа. Энэ жил “Алдарт эх”-ийн I одонгоор 43, II одонгоор 326 ээж шагнагдаж байна. “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Монгол улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, аймгийн удирдлагууд, 27 сумаас хүрэлцэн ирсэн ээжүүд болон ар гэрийнхэн оролцлоо.

Анх Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” төрийн одонг олгож эхэлснээс хойш, эдүгээ 65 дахь жилтэйгээ золгож байна. Төв аймгийн хэмжээнд 2022 оны 5 сарын байдлаар “Алдарт эх”-ийн одонтой 9361 ээж байгаа юм. Дашрамд дуулгахад энэ жил одон авч байгаа ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай 4 хүүхдийн ээж бол хамгийн ахмад нь 72 настай ээж байлаа.

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

2022-05-30 16:00:00