• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙД “ХАДАА АВАРГА” ТҮР ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ, аймгийн музей, Угтаалцайдам сумын ЗДТГ, Соёлын төв хамтран “Хадаа аварга” түр үзэсгэлэнг Зуунмод сумын иргэд, олон нийтэд дэлгэлээ. Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн удирдлагууд, Монгол улсын арслан Б.Ганбаатар, Монгол улсын харцага Л.Бадарч болон Хадбаатар аваргын хүү аймгийн начин Х.Мягмарсүрэн нар оролцлоо.

Улсын аварга Д.Хадбатаар 1951 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Морин завод буюу Толгойт хэмээх газар Дагвацэрэнгийн хүү болон мэндэлжээ. Үндэсний бөхөөс гадна хөнгөн атлетик, чөлөөт бөх, самбо бөхөөр Спортын мастер цол, самбо бөхийн Дэлхийн аваргын тэмцээний хүрэл медаль, Дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль хүртэж байжээ.

“Хадаа аварга” үзэсгэлэнгээс та бүхэн аваргын өмсөж байсан малгай, дээл, гутал, пальто, офицер хувцас, хром гутал, ботинк, кет, медаль, тэмдгүүд, гэрэл зургууд, ширээний чийдэн, Соёмбо бөхийн бүс, зээрэнцэг, бөөрөнцөг зэрэг түүний хэрэглэж байсан эд, хэрэглэлийг сонирхох боломжтой.

 

 

6 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

3 хүн ба дотор нарын зураг байж магад

8 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад8 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

2022-05-17 14:23:00