• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
MERIT ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ 2022 ОНЫ ХУРАЛ БОЛЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

MERIT төслийн Удирдах хорооны хурлаар төслийн 2021-2022 оны ажлын тайлан, 2022-2023 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Хуралд төслийн түнш байгууллагууд болох Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ашигт малтмал, газрын тосны газар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, санхүүжүүлэгч Канад Улсын Гадаад хэргийн яам, Канад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл, Төв, Дундговь аймгийн Засаг дарга, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч нар оролцлоо.

 

 

Хурлыг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээж үг хэлэхдээ МУ-ын Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгч буй Алсын хараа 2050-ыг хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого, Уул уурхайн 100 жилийн хүрээнд MERIT төсөл, Канадын Засгийн газар онцгой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад талархан, цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаараа хамтран ажиллахаа илэрхийллээ.

Төслийн өнгөрсөн жилийн тайлан, ирэх жилийн төлөвлөгөөний талаар Удирдах хорооны гишүүд санал, сэтгэгдэлээ солилцож, цаашид тогтвортой байдлыг хангахад түлхүү анхаарч хамтран ажиллана гэв.

Хурлыг хамтран даргалагч бөгөөд УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд төсөлтэй тууштай хамтран ажиллаж, албан хаагчдын хандлага, чадавх нэмэгдэж байгаа болон маш олон санал санаачлага, арга хэмжээг хамтран амжилттай зохион байгуулж үр дүнд хүрч байгааг онцолсон.

 

 

Хурлын төгсгөлд Канад Улсын Гадаад Хэргийн Яамны Монгол ба Номхон далайн орнуудын асуудал хариуцсан газрын төлөөлөл Марун Абу Фаяссал хуралд талуудын оролцоо өндөр, саналаа нээлттэй хэлэлцэж байгааг сайшаан, төсөл амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглэж, цаашид төсөл хэрэгжиж дууссаны дараа эдгээр оролцогч талууд тогтвортой байдлыг хадгалах тал дээр анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөв.

2022-05-16 10:58:00