• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗУУНМОД – МАНЗУШИР ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Зуунмод – Манзушир чиглэлийн хатуу хучилтай 7 км авто замын барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан авто замын уулзвар төлөвлөлт , айлуудын орц , гарц, ус зайлуулах байгууламж , явган зам, дугуйн замын талаар аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Я.Пагамаажав , Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Хошууч П. Баатар, Барилга захиалагч орон сууцны корпорацийн дарга Ж.Баттөгс , инженерүүд , “Ялгуусан” ХХК гүйцэтгэх захирал Д.Ганбаатар , ИТА-д , ЗТХТ-ын хяналтын инженерүүд газар дээр нь үзэж танилцан, холбогдох шийдвэрийг гаргалаа. Зам барилгын “Ялгуусан” ХХК Зуунмод – Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын ажлыг 2020 оны 8 дугаар сарын 01-ны өдөр гэрээ байгуулан эхлүүлж 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх юм. 

2021-06-11 12:12:48