• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтууд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон
Төв аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/158 дугаар захирамжаар Зуунмод суманд хөл хорионы дэглэмийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын III буюу “Улбар шар” түвшинд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул Төв аймагт зохион байгуулах Ерөнхий болон Тусгай шалгалтууд тодорхойгүй хугацаагаар хойшлуулогдсон хэвээр байна.
 
Жич: Нөхцөл байдал хэвийн болсон үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлэх болно. Ерөнхий шалгалтын нэмэлт бүртгэл хийгдэхгүй.  
 
Шалгалтад бүртгүүлсэн иргэд энэ хугацааг боломж болгон ашиглаж бэлтгэлээ сайтар хангахыг зөвлөж байна.
2021-03-15 00:00:00