• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ЗУУНМОД ХОТОД АЖИЛЛАЛАА

 

 

 

 

 

 

 

 

 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох яамны хэлтсийн дарга, мэргэжилтэн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл, Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн нар Баруун-Зуунмод 6-р багт ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ.

Энхтайваны "Инженерийн хангамжийн дэд төвийн халаалтын зуухны барилга"-ын зураг төсвийг "АНГА ТРАНС" ХХК хийж байгаа бөгөөд иргэдээс санал, хүсэлт авч тус ажилд тусган ажиллахаар энэхүү уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр санал хүсэлтээ ирүүлж БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Зуунмод хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл нарт иргэдтэй ойр ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Халаалтын зуух нь: КВр(М) цувралын хатдаггүй усан халаалтын бүрэн автомат зуух нь хүний оролцоо, механик ажиллагаа багатай байгаль орчныг хамгийн бага бохирдуулахаар сонголтыг хийсэн.

"Инженерийн хангамжийн дэд төвийн халаалтын зуухны барилга"-ыг барьснаар үлдсэн 334 айл өрх төвлөрсөн шугамд холбогдож байгаа юм.

ЗУУНМОД СУМЫН ЗДТГ

 

 

 

2022-05-12 16:46:00