• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 18.7 ХУВИЙГ ОЙН САН ЭЗЭЛЖ БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр. Энэ өдрийн хүрээнд буюу өнгөрсөн 13 жилийн хугацаанд Төв аймагчууд төв суурин газрын ногоон байгууламжид 1 сая мод тарьж, арчилж, ургуулаад байна. Манай аймгийн хувьд ойн сангийн нийт талбай нь 1 388 199 га буюу нийт газар нутгийн 18.7 хувийг эзэлдэг. Үүнээс 1 221 360 га буюу 87.98 хувийг хамгаалалтын бүсийн ой, 166 839 га буюу 12.02 хувийг ашиглалтын бүсийн ой тус тус эзэлдэг. Нийт ойгоор бүрхэгдсэн талбайн 957 183 га-г байгалийн ой, 137 857 га-г бут, сөөг, 596 га-г таримал ой эзэлж байна. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд ойгоор бүрхэгдээгүй талбайн 49988 га-г тармаг мод, 7133 га-г ойжих талбай эзэлж байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр 3797,8 га талбайд ойжуулалт хийж 7,6 сая мод тарьсан бөгөөд 6,2 сая мод ургуулаад байна.

 

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймаг 20 сая мод тарьж, ургуулах бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж “Тэрбум мод” стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу:

- Ой бүхий 12 сумын 4855 га талбайд 10 сая мод,

- Уул уурхай бүхий 13 сумын 3003 га талбайд 6 сая мод

- Голын татамын ойжуулалт хийгдэх 7 сумын 126 га талбайд 189 мянган мод

- Авто зам, төмөр замын хамгаалалтын зурвас бүхий 7 сумын 135,9 га талбайд 186 мянган мод

- Газар тариалангийн талбайн хамгаалалтын зурвас бүхий 16 сумын 688 га талбайд 1,5 сая мод

- Үйлдвэр үйлчилгээний салбар дахь ногоон байгууламж байгуулахаар 27 сумын 350,4 га талбайд 724,5 мянган мод

- Төв суурин газрын ногоон байгууламжийн нэмэгдүүлж 27 сумын 804 га талбайд 1,6 сая мод тарьж, ургуулах юм.

 

2022-05-14 11:31:00