• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ-2022"-ИЙН ГАЛТ БАМБАР ТӨВ АЙМГИЙН ГУРВАН СУМААР БУУХИАЛНА

Эв эеийн бэлгэдэл галт бамбар нь сумаас суманд, аймгаас аймагт, улсаас улсад буухиалж, гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийг илэрхийлж, эрэлхийлсээр Төв сайхан нутагт хүрэлцэн ирлээ. АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа эхэлдэг уг гүйлт нь 2 жил тутамд зохиогддог бөгөөд дэлхийн 160 улсын үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг ялгаатай сая сая хүмүүс нэгддэгээрээ онцлогтой. Энэ жил манай орны хувьд 05 дугаар сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотоос гараагаа эхэлж байгаа бөгөөд 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамран нийт 7300 км замыг туулан 07 дугаар сарын 7-ны өдөр барианд орно. Ингэхдээ манай аймгийн Зуунмод, Сэргэлэн, Эрдэнэ сумын нутгаар нийт 213 км замыг туулах юм.

 

2022-05-14 16:21:00