• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ФПАЙЗЕР” ВАКЦИНЫГ ЭМЧИЙН ТУСГАЙ ЗААЛТТАЙ ИРГЭДЭД ХИЙНЭ

ХБНГУ, АНУ-ын хамтарсан үйлдвэрийн “Фпайзер” вакциныг өнөөдрөөс хийж эхэллээ. Аймгийн хэмжээнд хорт хавдартай, гемодиализийн аппаратанд ордог, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон, архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүд зэрэг эмчийн тусгай заалттай 1554 иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр иргэдэд хийх вакцины I, II тунг бүрэн татаж авсан байна. Уг вакцины эхний тунг хийлгэсэн иргэд 28 хоногийн дараа II дахь тундаа хамрагдах юм.

2021-06-11 12:11:17