• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН ШАТАЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын сургалт семинарыг 2022 оны 04 сарын 15-наас 05 сарын 04-ний хооронд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хөтөлбөрийн дагуу аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, түүний харьяа агентлагууд 2022 оны 04 сарын 26-ны өдөр буюу өнөөдөр сургалт, семинар зохион байгууллаа.

Сургалтад сумдын ЗДТГ-ын дарга нар танхимаар, сумын Засаг даргын орлогч, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газрын даамлууд цахимаар нийт 128 албан хаагчид оролцож Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жилд сум, орон нутгийн оролцоо, “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжиж орон нутагт хийж хэрэгжүүлэх ажил, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтөд тусгагдсан хөгжлийн төслүүд, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, Худалдан авах ажиллагаа, Цаг уур, Авто тээврийн чиглэлээр анхаарах асуудлаар мэдээлэл өгч, сум орон нутагт тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

2022-04-26 17:01:00