• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТАВАН ХҮҮТЭЙ ЗАЛУУ ХОС ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

Төв аймгийн ЗДТГ, “Цонжин кибер боардинг” сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Зуунмод сумын Номт багийн залуу гэр бүлд “Цонжин кибер боардинг” сургуулийн гүйцэтгэх захирал О.Намуун өргөө цагаан гэр гардуулан өглөө. Мөн тус өрхийн 2 хүүд өөрийн сургуульдаа 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг олгосон юм. Залуу хосуудын хувьд цэцэрлэг, сургуулийн насны таван хүүтэй, хувиараа бизнес эрхэлдэг, үлгэр жишээ гэр бүл гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян хэлсэн үгэндээ онцолсон. Хайр дүүрэн гэр бүлд хамгийн гэгээлэг, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2022-04-27 18:09:00