• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГААС ТӨРӨН ГАРСАН ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсад генерал цол үүсэний 78 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, ХЗЦК, цэргийн нэгтгэл, ангиуд Алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ БНМАУ-ын баатар, Хурандаа генерал Б. Цогийн хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээгээр эхэлсэн юм.

Төв аймаг хэдийнээс улс орны батлан хамгаалах үйл ажиллагаанд түүчээлэн оролцсоор ирсэн бахархам түүхтэй. Эдүгээ Төв сайхан нутгаас 16 генерал цолтон төрөн гарсан байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд, эрхэм хүндэт генералууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, сумдын удирдлагууд, генералуудын ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Төв аймгийн Өндөршиээт сумын БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Ж.Болдбаатар, Монгол улсын цэрийн дээд цол хүртсэн анхны эмэгтэй, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор нарт Аймгийн “Хүндэт тэмдэг”, “Хүндэтгэл”, “Дурсгалын зүйл”-ийг гардуулан өглөө. Төв нутгийн бахархал болсон эрхэм генералуудад аймаг, сумдын удирдлагууд “Хүндэтгэл” үзүүлж, дурсгалын зүйл хадгалуулсан юм. Мөн Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж, Генералуудын зүгээс өөрсдийн эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас, эд зүйл, номын дээжисийг музейн үзмэрт хадгалуулах арга хэмжээ боллоо.

 

2022-04-29 16:27:00