• +976-7027-3911, +976-7027-3030
  • admin@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР БАЯНЦАГААН СУМЫН МАЛЧИН Ц.ШИРНЭНБАДРАХЫН ГЭР БҮЛД “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ” ЦОЛ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА

Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа ашиг шимийг дээшлүүлэн залуу малчдыг мал маллах арга ухаанд сургаж, малч ухаанаараа манлайлсан Баянцагаан сумын Алтат 4 дүгээр багийн малчин Ц.Ширнэнбадрахын гэр бүл “Улсын аварга малчин өрх” хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Ажилсаг, хөдөлмөрч гэр бүлийн эзэн Ц.Ширнэнбадрах бага наснаасаа өвөөгөө даган мал маллах арга ухаанд суралцаж эхэлснээс хойш эдүгээг хүртэл 30 гаруй жил буянт малаа дээдлэн шүтэж, ашиг шимийг хүртэн амьдарч байна. Эдийн засгийн голлох салбар болох мал аж ахуйн салбарт сэтгэл, итгэл, зүтгэлээ зориулсан түүний амжилтыг төр засаг үнэлж 2007 онд сумын “Аварга малчин”, 2008 онд “Мянгат малчин”, 2010 онд аймгийн “Сайн малчин”, 2016 онд “Алтан ишигний эзэн”, 2019 онд улсын “Алтан хурганы эзэн” цол тэмдгээр шагнасан байна.

2021-05-23 12:53:22