• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН КОМИССЫН ХУРАЛДААНААР 12 БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Аймгийн “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс”-ын анхдугаар хуралдааныг аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд 04 сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Хурлын удирдамж, хөтөлбөрийн дагуу комисс тусгай зөвшөөрөл сунгуулах, шинээр олгох, цуцлуулах хүсэлтээ ирүүлсэн нийт 12 байгууллагын асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Үүнд:

-Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 8 байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгах

-Шинээр тусгай зөвшөөрөл хүссэн 1 эмийн сангийн төслийг дэмжих

-Шинээр Зуунмод суманд Ариутгал, халдваргүйтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах 1 аж ахуй нэгж, Баянчандмань сумын нутагт шинээр үйл ажиллагаа явуулах нэг сувиллын ирүүлсэн материалыг хэлэлцэн, дахин судалж үзэх

-Тодорхой шалтгааны улмаас 2 байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг тус тус гаргалаа.

2022-04-21 11:31:00