• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН БАРААТ БАГИЙН МАЛЧИН М.ОТГОНБИЛЭГТ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА

Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа Баян-Өнжүүл сумын Бараат багийн малчин М.Отгонбилэг XVII жарны Цагаагчин үхэр жилийн босгон дээр” Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон билээ. Түүний шагналыг Зуны тэргүүн сарын Дашнямтай билэгт сайн өдөр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн ЗДТГазрын дарга С.Магнайбаяр нар хотонд нь очиж гардуулж өглөө.

 

2021-05-23 12:51:52