• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ХӨГЖМИЙН УРЛАГИЙН СУРГУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймгийн Соёл, урлагийн газар, Монгол улсын Консерваторийн Хөгжмийн урлагийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага болон сумдын соёлын төвд нэн шаардлагатай хөгжимчин, хөгжмийн багш нарыг тодорхой хугацаанд үе шаттай бэлтгэх зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд аймгийн ЕБС-ийн 5 дугаар анги төгсөж буй сурагчдаас элсэлт авч байна. Шалгаруулалтыг аймгийн МТТ-т зохион байгуулж байгаа бөгөөд 12 сумын 30 гаруй сурагч элсэлтийн шалгалт өгч байгаа юм.

Монгол улсын Консерваторийн хөгжмийн урлагийн сургуулийн хамт олон хөдөө орон нутгаар явж элсэлт авч байгаа энэхүү арга хэмжээгээ 2024 он хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн талаараа онцоллоо.

2022-04-15 10:55:00