• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын сургалт семинарыг 2022 оны 04 сарын 15-наас 05 сарын 04-ний хооронд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэв.

Сургалт семинарын зорилго нь сумдын ЗДТГ-ын дарга, холбогдох албан тушаалтнуудад Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төв аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, “Ногоон хөгжил-баялаг бүтээгчдийг дэмжих жил” урианы жилийн ажлын төлөвлөгөө болон бусад бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг суманд хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.

2022 оны 04 сарын 15-нд Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн семинар явагдсан бөгөөд сургалт семинарт сумдын ЗДТГ-ын дарга нар, хууль эрх зүйн ажилтан, интернэт мэдээллийн ажилтан, төсөвт байгууллагын дарга нар, байгаль орчны улсын байцаагч, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар, нийт 169 албан тушаалтан хамрагдлаа.

Цахим сургалт-семинар өглөөний 8.00 цагаас эхлэн 1-2 цагийн хугацаатай зохион байгуулагдах бөгөөд сумын ЗДТГ-ын даргаас гадна тухайн хэлтсийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн албан тушаалтнууд оролцож байна.

2022.04.19-нд аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс

2022.04.22-нд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс

2022.04.26-нд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс

2022.04.29-нд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс

2022.05.04-нд аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс, харьяа байгууллагууд сургалт семинараа хийх юм.

2022-04-15 14:46:00