• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР ХЭЛТЭС, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Уулзалтын эхэнд өнгөрсөн 5 сарын хугацаанд “Ковид 19” цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны дараа аймгийн Засаг дарга эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын дарга нарт анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Үүнд:
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр эрүүл мэндийн салбараас авах хариу арга хэмжээ нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдааг хангаж иргэдээ вакцинжуулалтад бүрэн хамруулах
- “Ковид 19” цар тахлын улмаас 2 жилийн хугацаанд хичээл сургуулиудын танхимын үйл ажиллагаа зогсож, сурагчид цахим хэлбэрээр хичээллэсэн. Цахимаар суралцах үйл явц, үр дүн харилцан адилгүй байгаа тул сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах, Элсэлтийн ерөнхий шалгалтыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулах
Аймгийн хэмжээнд 2021 онд улс, орон нутаг, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 175 хүүхдийн 3 дотуур байр, 2360 хүүхдийн 5 сургууль, 475 хүүхдийн 6 цэцэрлэг зэрэг 13 барилга шинээр баригдаж, 14 барилгад их засварын ажил хийгдэх бөгөөд нийт 56,9 тэрбум төгрөгийн 126 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
- Үүнтэй холбогдуулан он дамжин баригдаж байгаа барилгуудын ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлэх, ялангуяа 2021-2022 оны хичээлийн жил наймдугаар сарын 15-нд эхлэхтэй холбогдлуулан 4 сургуулийн барилгыг 8 дугаар сарын 10-ны дотор ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг асуудлыг яаманд тавьж шийдвэрлүүлэх
- Мөн энэ онд 1 археологийн музей, 4 соёл, спортын барилга шинээр баригдаж, 4 барилгад их засвар хийгдэх тул ажлын явцад хяналт тавьж, ажил эрчимжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэх, аймгийн Нийтийн номын сангийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Нумт Өргөө” ХХК-д өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг бүрэн хангуулж, ашиглалтад хүлээн авах, Алтанбулаг сумын спорт залын барилгын ажлыг яаралтай дуусгах
- 2021 онд 5 Эрүүл мэндийн төв, АНЭ-ийн угаалгын байр шинээр баригдаж, 2 барилгад их засвар хийгдэнэ. Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн угаалгын байрны ажлыг яаралтай эхлүүлэх, Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн засвар, зураг төсвийг эцэслэж тендер зарлуулах
- Авто замын салбарт хийгдэх ажлуудыг эрчимжүүлж, баяр наадмаас өмнө зам засвар арчлалтын ажлыг дуусгах
- 2021 оны 6 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн үзлэгийн бэлтгэл хангах
- Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах, Төв аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажлыг 2021 оноос эхлүүлэх, шаардлагатай төсөв тооцоог боловсруулан, танилцуулах зэрэг асуудлаар тодорхой үүрэг өглөө.
2021-05-21 12:10:13