• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН ЗАРИМ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Зорилго:

Төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2022 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг ил тод нээлттэй зарлаж сонгон шалгаруулах.

Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны чиглэл:

-Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлэх, иргэд олон нийтийн оролцоог хангах;

-Хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор сонгодог урлагийн чиглэлээр болон шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололтыг эзэмшүүлэх зорилтын хүрээнд урлан бүтээх, зохион бүтээх, авьяас чадварыг нь хөгжүүлэх зэрэг дугуйланг хичээллүүлэх /тусгайлсан сургалтын гэрчилгээтэй байх шаардлагатай/;

-Нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах;

-Соёл урлагийн байгууллагын бүжгийн багш нарыг чадвахижуулах сургалт;

-Угийн бичиг хөтөлдөг өрх, гэр бүлийн тоог нэмэгдүүлж, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн;

-Хүүхэд, залуучуудыгурлаг, спортоор дамжуулан хүмүүжил, төлөвшил, хөгжил, оролцоог нэмэгдүүлэх цогц,сургалт, нөлөөллийн арга хэмжээ;

-Хөвгүүд, эрчүүдийн эрүүл зөв аж төрөх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах замаар чанартай урт наслалтыг дэмжих чиглэлээр судалгаа, сургалт,нөлөөллийн арга хэмжээ;

-Архины хамааралтай иргэд, хүчирхийлэл үйлдэгчдийг нийгэмшүүлэх, зан үйлд нөлөөлөх сэтгэл заслын сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт болон соёл урлагийн авьяас чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээ;

-Төрийн болон төрийн бус байгууллагуудын эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээ, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ;

-Ахмадын зөвлөх үйлчилгээний багаар зөвлөн туслах үйл ажиллагаа;

-Хэрэглэгчдийн эрхийн төлөв байдалд судалгаа хийх;

Тавигдах шаардлага:

-Төслийн хэрэгцээ шаардлага, зорилго, зорилт хүрэх үр дүн, ажлын төлөвлөгөөг тодорхойлсон байх

-Зорилтот бүлгээ зөв тодорхойлох

-Төсөв болон санхүүгийн тооцоо тодорхой байх

-Төслийн санхүүжилтийн дээд хэмжээ 3.0 сая хүртэлх байх /Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг байгууллагууд хамаарахгүй/

-Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага байх

-Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх

-Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр ажлын тайлан, санхүүгийн баримтыг ирүүлсэн байх

-Төсөл хэрэгжүүлэх хугацаа, үндэслэл, шаардлага, зорилго, зорилт, хүрэх үр дүн

Төсөл хүлээн авах хугацаа:

-Төслийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18.00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст ажлын өдөр, ажлын цагаар хүлээн авна. /цаасан сууриар/

Төсөл сонгон шалгаруулах, гэрээ байгуулах хугацаа:

-Төслийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 26

Төсөл хэрэгжих хугацаа:

-Төсөл 2022 оны 04 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ.

2022-04-07 09:52:00