• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД СУМДЫН ЗДТГ-ЫН ДАРГА, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Төв аймгийн Засаг дарга, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдтай 2022 онд байгуулсан гэрээ, Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд сумдын ЗДТГ-ын дарга багийн Засаг дарга нарын оролцоо” сэдэвт сургалтыг 27 сумын ЗДТГ-ын дарга, 97 багийн Засаг дарга нарыг оролцуулан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зохион байгуулж байна. Батлан хамгаалах салбарын багц хуулиуд болон бусад хууль тогтоомжийг сурталчлах, орон нутагт батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд сумын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нарын үүрэг оролцоог дээшлүүлэхэд чиглэгдсэн уг сургалтын нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, Хурандаа Ц.Буянжаргал нар оролцлоо.

Сургалтын эхэнд Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр “Цэргийн штбаын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, “Цэргийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, цэрэг татлага зохион явуулах тухай”, “Орон нутагт батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн бол Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, ахмад С.Солонго “Цэргийн бүртгэлийг орон нутагт явуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Цэргийн албыг биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хууль эрх зүйн үндэслэл” сэдвээр, Цэргийн штабын Дайчилгааны офицер, хошууч Б.Бадарч “Цэргийн дайчилгааны тухай хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдвээр мэдээлэл хүргэлээ. Үүний дараа аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Цэргийн насны залуучуудын Эрүүл мэндийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

2022-04-08 09:54:00