• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ШАЛГАРСАН СУМДЫН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Сургалтын үеэр Батлан хамгаалах үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сум, орон нутагтаа хэрэгжүүлж, Цэргийн тоо бүртгэл, Цэрэг татлага, Бэлтгэл үүрэгтний сургалт, Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах, сургалт сурталчилгааны ажлыг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлсан сумдад “Хүндэт өргөмжлөл” хадгалуулсан юм.

- Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сум орон нутагтаа хэрэгжүүлж, “ЦЭРГИЙН БҮРТГЭЛ”-ийг журмын дагуу бэлтгэл үүрэгтний мэдээ тайланг үнэн зөв бодитой гаргасны үр дүнд 98.9 хувьтай хамруулж ажилласан Архуст сумын ЗДТГ-ын хамт олон

- Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сум орон нутагтаа хэрэгжүүлж, батлан хамгаалах багц хууль, тогтоомжийг амжилттай хэрэгжүүлэн “БАТЛАН ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ”-д иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд амжилт гарган ажилласан Угтаалцайдам сумын ЗДТГ-ын хамт олон

- Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сум орон нутагтаа хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, ЗДТГ-ын Цэргийн штабаас өгсөн хяналтын тоог биелүүлж, “ЦЭРЭГ ТАТЛАГА”-ын ажлыг 2021 онд өндөр зохион байгуулалттай явуулж, жил бүр олон цэрэг тэнцүүлэн алба хаалгаж байгаа Эрдэнэсант сумын ЗДТГ-ын хамт олон

- Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сум орон нутагтаа хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 41 дүгээр тогтоолын дагуу “ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ МӨНГӨН ТӨЛБӨР”-ийн орлогыг 2021 онд улсын төсөвт 20,0 сая гаруй төгрөгийг төвлөрүүлсэн Жаргалант сумын ЗДТГ-ын хамт олон

- Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сум орон нутагтаа хэрэгжүүлж, ЗДТГ-ын Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “ДАЙЧИЛГААНЫ БЭЛТГЭЛ НӨӨЦИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ”-д I зэргийн бэлтгэл үүрэгтнийг 2021 онд амжилттай хамруулсан Зуунмод сумын ЗДТГ-ын хамт олонд “Хүндэт өргөмжлөл” хадгалуулж, принтер гардуулан өглөө.

Мөн энэ удаагийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хамт олонд “Талархал” хадгалууллаа.

2022-04-08 09:55:00