• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГЧУУД “АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” УРИАН ДОР НЭГДЭЖ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫГ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ онд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриаг дэвшүүлсэн байна. Сарын аяны нээлтэийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, төрийн бус байгууллага зэрэг 40 байгууллагын ажилтан албан хаагчид оролцож байна.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, соёл зан үйлийг төлөвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг уриалж, амжилт хүслээ.

2022-04-08 12:19:00