• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРОЛЦОО СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сум, багийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төв аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жилийн ажил, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэхэд багийн Засаг даргад үүрэг чиглэл, мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт, семинарыг 27 сумын ЗДТГ-ын дарга, 97 багийн Засаг дарга нарыг оролцуулан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, семинарын хүрээнд:

- Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр “Багийн чиг үүрэг, багийн үйл ажиллагаанд мөрдөх бодлого, шийдвэрүүд” сэдвээр

- Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн ахлах мэргэжилтан Б.Оюунцэцэг “Багийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл, анхаарах асуудал” сэдвээр

- Аймгийн ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга А.Батцэцэг “Багийн ИНХ, багийн Засаг даргын хамтын ажиллагаа” сэдвээр

- Аймгийн Засаг даргын дэргэдэх Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн дарга С.Цогбаяр “Цахим Төв аймаг хөтөлбөрийн хүрээнд E-Mongolia цахим системийг иргэдэд таниулах, төрийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх” сэдвээр

- Аймгийн ОБГ-аас “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах нь” сэдвээр

- Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг “ Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд багийн Засаг дарга нарын анхаарах асуудал” сэдвээр

- Аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Нарантуяа “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд багийн Засаг даргын үүрэг оролцоо” сэдвээр

- Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн мэргэжилтэн А.Туяажаргал “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих жилд багийн үүрэг оролцоо” сэдвээр

- Аймгийн ГХБХБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насанжаргал “Газрын харилцааны талаар багийн Засаг даргын үүрэг оролцоо, анхаарах асуудал” сэдвээр

- Аймгийн ХХААГ-ын Захиргаа аж ахуйн албаны дарга Х.Түвшинжаргал “ХАА-н салбарын хүрээнд анхаарах асуудлууд” сэдвээр

- Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг “Нийгмийн салбарын хүрээнд анхаарах асуудалд багийн Засаг дарга нарын оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр

- Аймгийн НДХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Эрдэнэжаргал “Малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудал” гэсэн сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Мөн сургалт, семинарын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга болон бодлогын хэлтсийн дарга нар сумдын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нартай ярилцлага хийж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн санал бодлоо солилцов.

2022-04-08 13:04:00