• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗУУНМОД СУМЫН 25 ӨРХ НАРНЫ ЭРЧМЭЭР АЖИЛЛАДАГ ХҮЛЭМЖТЭЙ БОЛНО

Хүнсний ногоо тариалах замаар зорилтот өрхүүдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын санаачилга, Дэлхийн Зөн Солонгос ОУБ-ын буцалтгүй санхүүжилтээр “Нарны эрчмээр ажилладаг хүлэмж” төслийн нээлт, хүлэмж барих газрын шав тавих ёслол боллоо. Монгол улсад анх удаа хийгдэж байгаа уг төсөл эхний ээлжинд Зуунмод сумын зургаан багт хэрэгжих бөгөөд 25 өрх хамрагдах юм. Зуунмод сумын Засаг даргын орлогч Н.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Дэлхийн Зөн ОУБ-ын шалгуурын дагуу төсөл хэрэгжүүлэх 25 өрхийг сонгосон байна.

Нарны эрчмээр ажилладаг хүлэмж нь олон төрлийн хүнсний ногоо тариалах боломжтой, Монгол орны хүйтэн сэрүүн уур амьсгалд зохицсон бөгөөд хавар эрт үрсэлгээ хийснээр жилдээ 2-3 удаа ургац авах боломжтой аж. Энэ нь тариаланч иргэд өрхийн хүнсний хэрэгцээг хангахаас гадна дундын хадгаламжийн бүлэг үүсгэж, орон нутгийхаа зах зээлд борлуулах давуу талтай гэдгийг онцоллоо.

2022-04-08 14:34:00