• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНЫ ХҮРЭЭНД 151 СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Харилцан хүндэтгэе” үндэсний аянд Төв аймаг нэгдэж, АЗДТГ-ын даргын 03 сарын 04-ний өдрийн 02\393 тоот албан бичигт тусгагдсаны дагуу аймгийн төлөвлөгөө батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Аяны хүрээнд Жендэрийн салбар хорооноос Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь салбартай хамтран жендэрийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх “Жендэр ба Хүний эрх” сэдэвт 14 удаагийн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, үүндээ 12 байгууллагын 70 гаруй эрэгтэй, 189 эмэгтэй ажилтан, албан хаагчдыг хамрууллаа. Нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах зорилгоор анх удаа орон нутгийн түвшинд жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг тодорхой шалгуурын дагуу үндэсний хэмжээнд анх удаа сонгон шалгаруулсан юм. Нийт 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагчид хамрагдаж, аймаг тус бүрт гурван салбарын жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчдыг шалгаруулсан бөгөөд Төв аймгаас Төрийн захиргааны байгууллагын төрөлд Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат, Аж ахуйн нэгж байгууллагын төрөлд - Авто тээврийн төвийн дарга Н.Аасүрэн, Хэвлэл мэдээллийн байгууллагын төрөлд - Төв телевизийн захирал Ж.Энхбаатар нар шалгарлаа.

Мөн Канадын “Мерит” төсөлтэй хамтран "Жендэрийн мэдрэмжтэй харилцаа, холбоо" цахим сургалтыг зохион байгуулж сумдын олон нийт, иргэдэд мэдээллээр хангах төвийн ажилтнууд болон хэвлэл мэдээллийн 83 ажилтнуудыг хамруулсан гээд тус аянд Төв аймгийн 14 хэлтэс, агентлаг, 15 сум нэгдэж нийт 151 удаагийн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж 30 351 хүнд эерэг мэдээ, мэдээлэл түгээж ажиллалаа.

2022-03-30 09:15:00