• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3 дугаар сарын 30-ны энэ өдөр АНУ-д тэмдэглэж эхэлсэн түүхтэй. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш 1990 оны энэ өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр дэлхий даяар албан ёсоор тэмдэглэх өдөр болгон зарласан түүхтэй. Манай улсын хувьд “Дэлхий эмч нарын өдөр”-ийг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэсээр иржээ.

Энэ өдрийг тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ, ЭМГ, Монгол туургатан театр хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын үр дүнг урамшуулах, алдаршуулах зорилгоор Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Баярын хуралд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайван болон Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, үе үеийн ахмад эмч нар оролцсон юм.

Баярын хурлын үеэр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” урианы жилийн хүрээнд зохион байгуулсан онол, практикийн бага хурлын шилдгүүдэд шагнал гардууллаа. Онол практикийн бага хурлын шилдгүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төв гэсэн ангиллаар зохион байгуулсан бөгөөд шагналыг аймгийн Засаг даргаас шийдвэрлэсэн байна.

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ:

1. Ганбатын Цэнд-Аюуш /Төрөх тасгийн нярайн их эмч/

2. Гүрдагва Энхжаргал /Уламжлалт-СЗЭ тасгийн их эмч/

3. Ё.Мөнх-Эрдэнэ /Халдвартын тасгийн их эмч/

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:

1. Чулуунпүрэв Баярсайхан /Заамар сумын ЭМТ-ийн их эмч/

2. Луузай Алтанхуяг /Алтанбулан сумын ЭМТ-ийн их эмч/

3. Наранхүү Түвшинбаяр / Баруун-Зуунмод ӨЭМТ-ийн их эмч/

2022-03-30 17:39:00