• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН САНГИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, НЯГТЛАН БОДОГЧ НАР ХАМРАГДЛАА

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахим шилжилтийг үе шаттай нэвтрүүлж байгаа билээ. Энэхүү ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монгол улсын Сангийн яам, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран төсөвт байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт “Төрийн сангийн цахим шилжилт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар дамжуулан “Төрийн сангийн цахим шилжилт”, “Цахим баталгаажуулалт”, “Цалингийн гүйлгээг цахимаар гүйцэтгэх” талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой гэдгийг албаны бүрэлдэхүүн онцоллоо.

2022-03-30 18:17:00