• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ЗҮҮН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол улсын Засгийн газраас санаачилсан урт хугацааны шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд болон Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан MERIT төсөл УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай хамтран” ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖ, ШИЙДЭЛ' Зүүн бүсийн хэлэлцүүлгийг 3-р сарын 28,29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Яам, агентлагууд болон аймгууд харилцан мэдээллээ солилцож нэгдсэн хэлэлцүүлэг, “Хоёр талт" уулзалт хийж, ил тод хариуцлагатай уурхайг төлөвшүүлэхэд орон нутагт тулгарч байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Манай аймгаас аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат тэргүүтэй албан хаагчид оролцсон юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Талуудын оролцооны санаачлагаар "УРИАЛГА"-ын төсөл боловсруулж нийт оролцогчдод танилцуулж, уриалгын төсөл талуудын саналыг эцэслэн тусгасны дараа олон нийтэд нээлттэй мэдээлж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахаар болсон байна.

 

2022-03-30 16:40:00