• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС, АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар товлосон.

Төв аймаг дахь Салбар зөвлөлийн 2022 оны 22 дугаар тогтоолоор ерөнхий шалгалтыг Төв аймагт зохион байгуулах салбар комисс, ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь батлагдлаа.

Салбар комисс, ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг 2022 оны 03 дугаар сарын 23-нд зохион байгуулж ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийг танилцуулж, зарим асуудлаар санал солилцлоо.

Энэ удаагийн шалгалтыг зохион байгуулахаар 4 дэд ажлын хэсэгт 16 албан хаагч ажиллана.

2022-03-24 10:54:00