• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2022 ОНД УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙХ АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс түүний харьяа агентлагуудын шуурхай зөвлөгөөн болж, ирэх сард хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

• “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жилийн ажлыг эрчимжүүлэх /БОАЖГ, ХХААГ/

• Төсөвт байгууллагуудын шинээр барих, өргөтгөх, засварлах эрэмбэ дарааллыг эцэслэн ИТХ-р хэлэлцүүлэн батлуулах /ХОХБТХ/

• 2022 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх ажлуудын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх /ОНӨГ, ГХБХБГ, БЗОСК/

• "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг дэмжих ойн зөвлөгөөнийг зохион байгуулах, тарих модны зураглалыг байгууллага, сум бүрээр гарган нэгтгэх /БОАЖГ/

• Түрээслээд өмчлөх орон суцны журам боловсруулж, хэлэлцүүлэн батлуулах /ОНӨГ/

• Засгийн газрын тогтоолын дагуу Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг чөлөөлөх асуудлыг эрчимжүүлэх /ГХБХБГ/

• Мал хаваржилтын явц, түүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах /ХХААГ, МЭГ/

• Улаан буудайн үр шинэчлэл, сонгино тариалалтын чиглэлээр авсан зээлийн эргэн төлөлтийг гэрээний дагуу бүрэн төлүүлэх ажлыг зохион байгуулах /ХХААГ/

• “Отрын мал дамжин өнгөрөх журам”-ыг хууль тогтоомжийн дагуу нийтийн сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж, нөлөөллийн шинжилгээ хийж, журмыг эцэслэн дуусгаж, аймгийн ИТХурлаар хэлэлцүүлэх /ХХААГ, МЭГ/

• Иргэдэд үйлчлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Угтаалцайдам суманд зохион байгуулах /ХОХБТХ, ХХААГ, ГХБХБГ, ОНӨГ, ЭМГ, НДХ, УБХ/

• “Орон нутгийн хөгжлийн индекс тооцох ажлыг аймгийн хэмжээнд эрчимжүүлэх ажиллахыг үүрэг болголоо.

2022-02-21 09:00:00