• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 260 ТАМИРЧИН ХУРД ХҮЧ, АВХААЛЖ САМБААГАА СОРИН ӨРСӨЛДЛӨӨ

Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын арслан Ө.Эрдэнэ-Очирын нэрэмжит 2022 оны өсвөрийн чөлөөт бөхийн барилдааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 18 байгууллагын 260 тамирчин /охид-67, хөвгүүд-193/өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Баянцагаан сумын тамирчин Ү.Цэндмаа шалгарсан бол “Шилдэг тамирчин”-аар Хүмүүн цогцолбор сургуулийн Ү.Мөнхчимэг, Батсүмбэр сумын тамирчин Б.Аргабилэг нар шалгарлаа.

“Охидын багийн дүн”-ээр:

1-р байрыг Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Батсүмбэр сум

2-р байрыг П.Мөнхсум дасгалжуулагчтай Жаргалант

3-р байрыг С.Баттөр дасгалжуулагчтай Зуунмод сумын ХЦСургууль

“Хөвгүүдийн багийн дүн”-ээр:

1-р байрыг Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Батсүмбэр сум

2-р байрыг Э.Алтанцоож дасгалжуулагчтай Жаргалант

3-р байрыг Б.Агваанрэнчин дасгалжуулагчтай Заамар сумын 1–р сургууль

Багийн нийлбэр дүнгээр:

1-р байрыг Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Батсүмбэр сум 99 оноогоор

2-р байрыг Э.Алтанцоож дасгалжуулагчтай Жаргалант сум 70 оноогоор

3-р байрыг С.Баттөр дасгалжуулачтай Зуунмод сумын ХЦСургууль 48 оноогоор тус тус эзэллээ.

2022-02-28 15:15:00