• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ӨСВӨРИЙН ЦАНАЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ТӨВ АЙМГИЙН БТСГ-ЫН “ЗАНДАН ХӨЛӨГ” ХОЛБООНЫ БАГ, ТАМИРЧИД ӨНГӨЛЛӨӨ

Өсвөрийн цаначдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Борнуур суманд зохион байгуулагдаж, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Увс, Булган, Орхон, Төв, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгийн “Зандан хөлөг”, “Тайгын хурд”, “Шигшидийн гялбаа”, “Цасан зам” клуб, холбоодын 116 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнээс Төв аймгийн “Зандан хөлөг” холбооны тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлж, алтан медаль, цомын эзэн боллоо.

2022-02-28 13:00:00