• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН БТСГ-ЫН СПОРТ ЗААЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Төв аймгийн Биеийн тамир, спортын газар 2022 онд идэвхтэй дасгал хөдөлгөөнд иргэдийг уриалж, дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн 06 сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлэн спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгон, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөлийг бүрдүүллээ.
Зуунмод хотын тухайд аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт заал, дугуйн заал заасан цагт иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд Төв аймагчууд та бүхнийг эрүүл мэндээ дэмжин, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, аянд нэгдэхийг уриалж байна.
2022-02-21 09:07:15