• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2022 ОНД УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙХ АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс түүний харьяа агентлагуудын шуурхай зөвлөгөөн болж, ирэх сард хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
• “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жилийн ажлыг эрчимжүүлэх /БОАЖГ, ХХААГ/
• Төсөвт байгууллагуудын шинээр барих, өргөтгөх, засварлах эрэмбэ дарааллыг эцэслэн ИТХ-р хэлэлцүүлэн батлуулах /ХОХБТХ/
• 2022 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх ажлуудын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх эрчимжүүлэх /ОНӨГ, ГХБХБГ, БЗОСК/
• Тэрбум мод Үндэсний хөдөлгөөнийн дэмжих ойн зөвлөгөөнийг зохион байгуулах, тарих модны зураглалыг байгууллага, сум бүрээр гарган нэгтгэх /БОАЖГ/
• Түрээслээд өмчлөх орон суцны журам боловсруулж хэлэлцүүлж батлуулах /ОНӨГ/
• Засгийн газрын тогтоолын дагуу Улсын тусгай хэрэгцээнд авсан газар чөлөөлөх асуудлыг эрчимжүүлэх /ГХБХБГ/
• Мал хаваржилтын явц байдал, түүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах /ХХААГ, МЭГ/
• Улаан буудайн үр шинэчлэл, сонгино тариалалтын чиглэлээр авсан зээлийн эргэн төлөлтийг гэрээний дагуу бүрэн төлүүлэх ажлыг зохион байгуулах /ХХААГ/
• “Отрын мал дамжин өнгөрөх журам”-ыг хууль тогтоомжийн дагуу нийтийн сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж, нөлөөллийн шинжилгээ хийж, журмыг эцэслэн дуусгаж, аймгийн ИТХурлаар хэлэлцүүлэх /ХХААГ, МЭГ/
• Иргэдэд үйлчлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Угтаалцайдам суманд зохион байгуулах /ХОХБТХ, ХХААГ, ГХБХБГ, ОНӨГ, ЭМГ, НДХ, УБХ/
• “Орон нутгийн хөгжлийн индекс тооцох ажлыг аймгийн хэмжээнд эрчимжүүлэх ажиллахыг үүрэг болголоо.
2022-02-21 09:02:43