• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧИД ТӨРЛӨӨ
Сар шинийн босгон дээр улсын аварга малчид, тариаланчидаа Монгол улсын засгийн газраас тодруулдаг уламжлалтай. Энэ жил манай Төв аймгаас
"Улсын хошой аварга малчин өрх"-өөр
- Эрдэнэ сумын малчин Т.Мэндсайхан,
"Улсын аварга малчин өрх"-өөр
- Эрдэнэсант сумын малчин Ж.Ёндон,
- Баянцагаан сумын малчин П.Баньд,
- Баянжаргалан сумын малчин Т.Дашдаваа,
- Алтанбулаг сумын малчин Ү.Даваадорж,
- Баян-Өнжүүл сумын малчин Ц.Бат-очир нар,
"Улсын аварга тариаланч хамт олон"-оор
- Цээл сумын "Цээлийн хур" ХХК,
- Угтаалцайдам сумын "Жаврай үр" ХХК,
- Эрдэнэсант сумын "Хөнөг нуур" ХХК,
"Улсын аварга тариаланч"-аар
- Баянцогт сумын тариаланч Д.Гомбосүрэн,
- Цээл сумын тариаланч Э.Ганбаатар,
- Угтаалцайдам сумын тариаланч С.Энхболд
"Улсын аварга фермер"-ээр
- Борнуур сумын фермер Б.Энхбаяр,
- Борнуур сумын фермер Ч.Жамбалдаш,
- Эрдэнэ сумын "Шим агро" фермер тус тус шалгарлаа.
2022-01-26 13:26:38