• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ГЭГЭЭРЭЛ, БОЛОВСРОЛЫН ТҮҮХ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монгол улсын Гавьяат багш З.Намнансүрэн, ахмад багш З.Гончигсүрэн, АБТАжилтан Ч.Цэцгээ нарын хамтын бүтээл “Төв аймгийн гэгээрэл, боловсролын түүх” ном уншигчдын хүртээл боллоо. Уг номонд 1923-2021 оны хүртэлх Төв аймгийн боловсролын салбарын түүхийг өгүүлэх юм. Мөн энэ үеэр аймгийн БСУГ, музей, Ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд хамтран боловсролын салбарын түүхийг харуулсан “Боловсрол-100” үзэсгэлэнг дэлгэлээ.

2021-12-30 16:27:06